Tuesday, February 23, 2010

Тэтгэмж авахад бvрдvvлэх баримт бичиг

а/ Тэтгэвэр авагч оршуулгын тэтгэмж авахад :
1. Нас барсан гэрчилгээ/нотариат/
2. Єргєдєл/хороогоор цохуулах/
3. Тэтгэмж авах ба нас барсан хvний иргэний vнэмлэх
4. Тэтгэвэр авагчийн тэтгэврийн дэвтэр

б/ Бусад даатгуулагчийн оршуулгын тэтгэмж авахад :
1. Нас барсан гэрчилгээ
2. Нийгмийн даатгалын дэвтэр
3. Хєдєлмєрийн дэвтэр
4. Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
5. Єргєдєл / хороогоор цохуулах /

В. Жирэмсний , амаржсаны тэтгэмж
1. Нийгмийн даатгалын дэвтэр
2. Эмнэлгийн хуудас

Г.Yйлдвэрлэлийн ослын улмаас хєдєлмєрийн чадвар тvр алдсаны тэтгэмж
1. Нийгмийн даатгалын дэвтэр
2. Эмнэлгийн хуудас
3. Yйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт

Wednesday, February 10, 2010

2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд

Ажилгүйдэлийн тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт:
Даатгуулагч ажилгүйдэлийн даатгалын шимтгэлийг 24 сараас доошгүй хугацаанд,
үүнээс сүүлийн 9 сар байсаныг /6 сард /тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдэлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтанд хамрагдах эрх үүснэ.Мөн ажилгүйдэлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдэлийн даатгалын шимтгэл 6 сар төлөөд дахин авах эрх нь үүсч байсан бол/ 3 /сар болгон багасгаж даатгуулагч иргэдэд хөнгөлөлтэй өөрчөлт гарсан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдэлийн тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд
Даатгуулагч ажилгүйдэлийн тэтгэмжийг хөдөлмөрийн хуульд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авч байгаа бол түүнийг авч дууссаны дараагийн өдрөөс эхлэн ажлаас халагдсаны тэтгэмж олгогдоогүй бол хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр байсныг /126 өдөр болгов/ дуустал хугацаанд олгоно.Энэ хуулийг 2009.08.01-ны өдрөөс эхлэн 2011.01.01-г хүртэл дагаж мөрдөнө.

Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтыг дагаж мөрдөх журам
1-р зүйл: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна."гэсэн заалтын үйлчэлийг 2011.01.01-ны өдөр хүртэл түр зогсоосугай.
2-р зүйл: Энэ хуулийн 2009.08.01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Нийгмийн даатгалын сангаас олгох өвчтөн сахисны тэтгэмж


1.Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 3-аас доошгүй сар төлсөн даатгуулагч эх /эцэг/, хууль ёсны асран хамгаалагч 0-5 насны хүүхдээ эмнэлэгт сахиж эмчлүүлсэн бол өвчтөн сахисны тэтгэмж олгоно.
2.Даатгуулагчид өвчтөн сахисны тэтгэмжийг хуанлийн жилд нийтдээ ажлын 30 өдрөөс илүүгүй хугацаанд тооцож олгоно.
3.Өвчтөн сахисны тэтгэмжийн хэмжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.
4.Өвчтөн сахисны тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах журам, шийдвэрлэх хугацаа, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Дээрх НАЙМДУГААР бүлгийг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө/

Оршуулгын тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 211 дугээр зуйл, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зуйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршуулгын тэтгэмжийн хэмжээг 300000 төгрөг (гурван зуун мянга)-өөр шинэчлэн тогтоосугай.

Хоёр. Энэхүү тогтоолоор баталсан оршуулгын тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, оршуулгын тэтгэмжид зарцуулах нэмэгдэл эх үүсвэр батлагдсан өдрөөс мөрдөхийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (Ч.Алтанхуяг)-т даалгасугай.

Гурав. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба (М. Батаа)-нд үүрэг болгосугай.

2009.07.01-ээс эхлэн мөрдөнө.