1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2008.06.24-ний өдрийн 1520 тоот албан бичгээр хүргүүлсэн "Нийгмийн даатгалын хуулиудын нэмэлт,өөрчлөлт орсон зүйл,заалтыг нэг мөр хэрэгжүүлэх зөвлөмж"-д заасны дагуу 2008.07.01-ний өдрөөс 2009.02.01-ний өдөр хүртэл даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан болон жирэмсэн амаржсаны амралттай хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Тэтгэврийн даатгалд 7.0, Тэтгэмжийн даатгалд 0.5 нийтдээ 7.5 хувиар
2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын "Зөвлөмж хүргүүлэх тухай" 2009.02.18-ний өдрийн 1/353 тоот албан бичгээр хүргүүлсэн зөвлөмжид заасны дагуу 2009.02.01-ний өдрөөс 2009.07.01-ний өдөр хүртэл даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан болон жирэмсэн амаржсаны амралттай хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Тэтгэврийн даатгалд 7.0, Тэтгэмжийн даатгалд 0.5 Эрүүл мэндийн даатгалд 2.0, нийтдээ 9.5 хувиар
3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2009.06.30-ний өдрийн 206 тоот тушаалаар баталсан "Нийгмийн даатгалын хуулиудын зарим зүйл,заалтуудыг хэрэгжүүлхэд баримтлах аргачлалд"-д заасны дагуу 2009.07.01-ний өдрөөс хойшх хугацааны даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан болон жирэмсэн амаржсаны амралттай хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Тэтгэврийн даатгалд 7.0, Тэтгэмжийн даатгалд 0.5 Эрүүл мэндийн даатгалд 2.0, Үйлдвэрлэлийн осол,мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1.0-3.0 нийтдээ 11.0-13.0 хувиар тус тус тооцно.
No comments:
Post a Comment